Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хотын төвд оршиж байгаа олон төрлийн зориулалт бүхий барилга байгууламж, тэдгээрийг холбосон идэвхтэй явган хүний урсгал нь задгай театрын хэд хэдэн төрлийн давхар ашиглалт бий болгох нөхцөл бүрдэж байна. Ингэхдээ хүний урсгал багтаамж, нарны шилжилт, ашиглалтын олон талд байдал зэргийг харгалзан театрыг 360 хэлбэрийн 35м радиустай хийсэн. Дугуй хэлбэртэй зохион байгуулалт нь явган хүний чөлөөтэй нэвтрэлт, олон төрлийн ургамал, түүн дээрх суудал зэргийг багтаахаас гадна албан болон албан бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах сонирхолтой орон зай бий болно.
Задгай орон зайн театр нь зөвхөн үзвэр үйлчилгээнээс гадна найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цугларч хооллох, тоглож наадахын хажуугаар байгалийн унаган төрхийг мэдрэх зэрэг сонирхолтой олон нийтийн орон зай болох юм. Мөн театрын хажууд 6x12м хэмжээтэй тодорхой зориулалт бүхий хоосон жаазыг байрлуулах болно. Энэ нь кино үзэх, мэдээлэл өгөх, болон тайзны үүрэгтэй.Задгай театрыг барихдаа байгалийн налуу өгөгдлийг илүү идэвхжүүлж шаталбар үүсгэх замаар суудал бий болгоно. Суудал, түшиц хананд байгалийн материал ашиглах ба цэвэр модон тавцангуудыг байрлуулна.
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу Хүүхдийн парк нь Монгол түмний түүх, дурсамжтай салшгүй холбоотой.
Тиймээс бид хойд хаалганы загварыг өөрчлөлгүй буюу хуучнаар нь хадгалж, сэргээн засварлахаар төлөвлөж байна. Ногоон хүрээлэнгийн таван орцны хамгийн том нь буюу хойд хэсгийн үндсэн үүдийг зурагт харууллаа.
Хүмүүс байгаа тэр газар л олон нийтийн орон зай бий болно. Улаанбаатарын зуны орой урт хэрнээ гайхалтай.
Тийм л зуны оройг, хаврын намуухан үдшийг, намрын шаргал өдрүүдийг гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх, эсвэл зүгээр л нийслэлийн иргэдийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, кино үзвэр, ковер дууны өдөрлөг зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, түүнд оролцох боломжийг энэхүү задгай театрын орон зайгаар олгохоор зураглав. Задгай театр нь олон нийтийн ногоон орон зайн амин сүнс бөгөөд хүн хоорондын харилцааг дэмжинэ.
Паркад хүүхдээ тоглуулахаар ирэх ээжүүд, скэйтбоардаар гулгахыг хүсэх өсвөр үеийнхэн, амгалан тайван орчинд идэвхтэй биеийн хөдөлгөөн хийх ахмадуудыг бодолцон паркийн тохижилтоо аль болох олон төрлийн хэрэглээтэй, хүртээмжтэй байх тал дээр анхаарч ажиллана.
Байгалийн чимээ чагнан алхаж, хотын төвд биш холын аралд байгаа мэт мэдрэмжийг төрүүлж, алжаал тайлж, амар амгаланг мэдрүүлэх хэсэг нь байг гэж толгод бүрийг тойрог хэлбэртэй өөрийн гэсэн харах өнцөгтэйгөөр шийдэж өглөө.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгээр зорчигчид жилийн дөрвөн улирлын турш байгалийн гоо үзэмжийг мэдрэх боломжтой.
Заримдаа танд их хотын чимээ шуугиан, стрессээс түр ч болов холдож, хөдөө явмаар, салхинд гармаар санагддаг уу. Ажил, гэртэй ойрхон, эсвэл дамжаад л өнгөрчихөд болох газар нов ногоон байгууламж, амьд цэцэрлэгтэй болбол ямар гоё вэ гэсэн бодол хэзээ нэгэн цагт төрж л байсан байх.
Яг энэ хэрэгцээг хангах зорилгоор төслийн баг хотын төвд олон төрлийн ургамал, байгалийн олон янз байдлыг харуулах ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Иргэдэд байгалийг илүү ойроос мэдрүүлэх, хүүхэд залуучуудад байгалийг танин мэдэх боломж олгох нь Ботаникийн цэцэрлэг байгуулах гол шалтгаан. Мөн ногоон хамгаалалтын зурвас нь төв замын дуу чимээ, тоосжилт болон бусад бохирдлоос хамгаалж явган замыг илүү ая тухтай алхахад туслах юм.
Зурагт буйгаар бидний бүтээх ногоон орон зайн хамгийн том зүлэгтэй талбай бол энэ. Нийт талбайн хэмжээ нь 0.5 га. Энэхүү зүлэгт талбайдаа бид олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн стандартыг баримталж автомат усалгааны системийг суурилуулахын зэрэгцээ зүлгийг тордох шийдлийг орхигдуулаагүй нь зочдод зүлгэн дээрээ моддоор хүрээлүүлэн амар амгаланг мэдрэх боломжийг олгож байна.
Энэхүү ногоон талбайг бид хамгийн эхэнд буюу 2023 оны зуны улиралд багтаан бүтээхээр төлөвлөж байна.
Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн дэх үйлчилгээнүүдийг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, салхи шороо, хүчтэй аадар борооны үед хүрээлэнгээр зорчигчдыг түр хорогдуулах “хамгаалалт” гэж хэлж болохуйц уулзвар цэгийг байгуулах нь чухал ажээ.
Энэхүү олон зориулалттай талбай нь байгальд ээлтэй шийдлээр буюу нарны хавтангаас эрчим хүчээ авч өөрийгөө гэрэлтүүлэхээс гадна цахилгааны нэн шаардлагатай бол утас цэнэглэх хэмжээний багахан эрчим хүчийг цэцэрлэгт зорчигчдод олгоно.
Ботаник цэцэрлэгийн дунд үндэсний хэв шинжийг агуулсан архитектуртай байгаа нь цэцэрлэгт хүрээлэнгийн дүр төрхийг илүү тодотгож харуулна.
Зуны намуухан үдэш саравчинд тухлан суух, түүнийг тойрсон үзэмжит ногоон байгууламжийг шимтэн харах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.
Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талаас нэвтэрч буй зорчигчид энэхүү үүдээр нэвтэрнэ. Хүрээлэнгийн орц гарцууд нь алхаад ороход төвөггүй, дамжин өнгөрөхөд таатай байхаар шийдэгдэнэ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаас шууд нэвтрэх боломжтой хуучны хаалга бий. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хотын зүрхэн хэсэгт байршилтай тул хүний урсгалд саадгүй, дамжин өнгөрөхөд таатай байх шаардлагатай.
Бид хүрээлэнгийн хаалгыг шийдэхдээ хотын түүхэн дурсгалт газар гэдэг утгаар нь уламжлалт загварыг хадгалан сэргээхийг зорьж байна.
Гацуур болоод, мөнх ногоон моддын хүрээлэн бий болгохоор алсын хараагаа чиглүүлэн зураглалаа. Модон төгөл нь олон төрлийн ач холбогдолтой байдаг.
Агаар цэвэршүүлэх, бий болгох, онцгой үнэр гаргаж илүү байгалийн мэдрэмжийг өгнө. Гацуур нь манай орны ойн сангийн 6 хүрэхгүй хувийг эзэлдэг учраас тархац багатай, ховор модонд тооцогддог. Бид хотын төвдөө гацуур модоор хүрээлсэн цэцэрлэг байгуулахаар зорьж байна.
Төслийн талбайн зүүн хэсэгт байрлах энэ төв талбай нь Үндэсний соёл амралтын хүрээлэн, олон замын уулзвар, явган хүний замууд, шинээр бий болох ногоон хүрээлэнг холбосон гол уулзвар цэг байна.
Энд Улаанбаатар хотыг илэрхийлэх урлагийн бүтээл байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү бүтээлийг сонгохдоо уран бүтээлчдийн дунд нээлттэй уралдаан зарлаж, сонгон шалгаруулна.
Хус мод Mонголын ойн сангийн талбайн 10.5 хувийг эзэлдгээрээ Шинэс, Заган ойн дараа гуравдугаар байр эзэлдэг, өөрөөр хэлбэл тархац элбэгтэй мод юм.
Хус нь Шинэс, Нарс, Гацууран ой үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг анхдагч ой юм. Хус ой сэргэн ургах чадвар сайтай, нас бие гүйцсэн нэг хус модыг огтлоход 3-5 салаа болон ургаж төлждөг, өтгөн саглагар мөчиртэй, хавтгай сайхан навчтай үзэсгэлэнтэй мод учраас хотын цэцэрлэгжилтэд өргөн хэрэглэдэг.
Ногоон хүрээлэнд нэвтрэх 5 орц гарцтай бөгөөд нийслэлийн зүрхэнд байршилтай гэдэг утгаараа иргэдийн зорчих хөдөлгөөн, нэвтрэлтийг дэмжихээр зураг төсөлд тусгаад байна.
Нарны зам дагуух хөдөлгөөнийг нэвтрүүлэх зорилгоор энэхүү орцыг шинээр үүсгэлээ. Мөн автомашины зогсоолгүй гэдгээрээ онцлогтой бөгөөд олон нийтээс ирсэн саналын дагуу их хотын дуу чимээнээс хол, агаарын бохирдол багатай, хүүхдүүдэд аюулгүй шийдлийг төлөвлөөд байна.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хотын төвд оршиж байгаа олон төрлийн зориулалт бүхий барилга байгууламж, тэдгээрийг холбосон идэвхтэй явган хүний урсгал нь задгай театрын хэд хэдэн төрлийн давхар ашиглалт бий болгох нөхцөл бүрдэж байна. Ингэхдээ хүний урсгал багтаамж, нарны шилжилт, ашиглалтын олон талд байдал зэргийг харгалзан театрыг 360 хэлбэрийн 35м радиустай хийсэн. Дугуй хэлбэртэй зохион байгуулалт нь явган хүний чөлөөтэй нэвтрэлт, олон төрлийн ургамал, түүн дээрх суудал зэргийг багтаахаас гадна албан болон албан бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах сонирхолтой орон зай бий болно.
Задгай орон зайн театр нь зөвхөн үзвэр үйлчилгээнээс гадна найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цугларч хооллох, тоглож наадахын хажуугаар байгалийн унаган төрхийг мэдрэх зэрэг сонирхолтой олон нийтийн орон зай болох юм. Мөн театрын хажууд 6x12м хэмжээтэй тодорхой зориулалт бүхий хоосон жаазыг байрлуулах болно. Энэ нь кино үзэх, мэдээлэл өгөх, болон тайзны үүрэгтэй.Задгай театрыг барихдаа байгалийн налуу өгөгдлийг илүү идэвхжүүлж шаталбар үүсгэх замаар суудал бий болгоно. Суудал, түшиц хананд байгалийн материал ашиглах ба цэвэр модон тавцангуудыг байрлуулна.
Бид зүрхэн хэлбэртэй, ягаан цэцэгт Голт Бор, Том цагаан анхилуун цэцэгт Монос Модод, нүцгэн гадаргуутай нил улаан жимсгэнэтэй Тэс Тэсмэгээр энэхүү гудмаа гоёхоор зорин ажиллаж байна.
Энэхүү ногоон хүрээлэн нийслэлийн төв хэсэгт оршиж буй гэдэг утгаараа ойролцоох оффисийн ажилтнууд, Энхтайван, Олимпын гүүрээр зорчигчид, орон сууцны хороололд амьдардаг иргэд, паркийг зорин ирэгсэд гээд хэн бүхний зорчих, дайран өнгөрөх боломжтой гол цэг байна. Тиймээс алхахад таатай мэдрэмж төрүүлэх зам, талбай, байгалийн үзэмж төгс хосолсон цэцэрлэгт хүрээлэн болгох нь чухал юм.
Энэ ногоон хүрээлэнг зорин ирэх хүндэт зочдын багагүй хувь нь бага насны хүүхдүүд, өсвөр насныхан байна. Нийслэлийн ирээдүй болсон залуу үеийнхэндээ зориулж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин, эко модон тоглоомууд байрлуулахаар төлөвлөв.
Ногоон байгууламжийн тийм ч их зай талбайг эзлэхгүй ч хүүхдээ тоглуулахаар ирэх ээжүүд, найзуудтайгаар скэйтбоардаар гулгахыг хүсэх өсвөр үеийнхэнд зайлшгүй зорин ирэх хэсгийг орхигдуулаагүй төлөвлөж байна.
Зурагт буйгаар бидний бүтээх ногоон орон зайн хамгийн том зүлэгтэй талбай бол энэ. Нийт талбайн хэмжээ нь 0.5 га.
Энэхүү зүлэгт талбайдаа бид олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн стандартыг баримталж автомат усалгааны системийг суурилуулахын зэрэгцээ зүлгийг тордох шийдлийг орхигдуулаагүй нь зочдод зүлгэн дээрээ моддоор хүрээлүүлэн амар амгаланг мэдрэх боломжийг олгож байна. Энэхүү ногоон талбайг бид хамгийн эхэнд буюу 2023 оны зуны улиралд багтаан бүтээхээр төлөвлөж байна.
Жил бүрийн хавар энэ гудмаар зорчихдоо яргуй цэцэгс, сакура, гүйлс, буйлс зэрэг ягаан өнгийн мод ургамлуудын гоо үзэмжийг тольдох боломжийг бий болгоно.
Өглөө ажилдаа явахдаа алхах, дамжин өнгөрөх, дасгал хийх гэж ирж буй хүмүүсийг хавар эрт нар мандахтай зэрэгцэн үзэмжит гудамжинд зочилно хэмээн төсөөлж, энэхүү гудамжны зураг төслийг гаргаад байна.
Дөрвөн улирлын гоо үзэмжийг тольдонгоо цэвэр, тухтай орчинд алхах, амрах боломжийг олгохоор явган хүний замуудыг цэцэрлэг дундуур тавихаар төлөвлөсөн.
Зурагт харагдаж буй шиг намрын үзэмж цэцэрлэгт хүрээлэнгийн толгодын дундуур алхах жимийг илүү төгс болгох болно.
Нарс нь 30 гаруй метр хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод. Хар ногоон өнгийн, нэг газраас хосоороо гарсан 3-5 см урт шилмүүстэй, 3-6 см хэмжээтэй боргоцойтой, мөнх ногоон мод учраас хотыг байнга ногоон өнгөтэй байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Цэцэрлэгт хүрээлэнгийн гол үүрэг нь байгалийн тогтоц, түүний гоо сайхныг хүмүүст илүү ойртуулах юм.
Монгол орон нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай тул хаврын улирал харьцангуй оройтож ирдэг ч урин дулаан уур амьсгал ирж байгааг яргуй цэцэгс, сакура, гүйлс, буйлс зэрэг ягаан өнгийн мод ургамлууд хамгийн түрүүнд илтгэж чаддаг учраас эдгээр ургамал бутыг төв зам дагуу байрлуулснаар түүгээр зорчин яваа хүмүүст илүү зөөлөн дулаан мэдрэмжийг өгнө. Гэхдээ энэ зурагт харагдаж байгаа шиг моддыг ургуулж, арчлахад 10 орчим жилийн хугацаа шаардлагатай бөгөөд нийслэлийн иргэд хамтдаа цэцэрлэгт хүрээлэнгээ бойжуулах юм.
Ногоон хүрээлэнгийн хойд талаас нэвтрэх Их хаалганы хажуугаар өнгөрч буй явган болон машинтай иргэд ч цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмжийг тольдох боломжтой байлгахаар энэхүү шийдлийг гаргалаа.
Өөрөөр хэлбэл бид олон нийтийн ногоон орон зайг илүү хүртээмжтэй, нээлттэй байлгахаар зорьж байна.
Хотын төвд олон нийтэд нээлттэй байгалийн тогтоц бүхий ботаникийн цэцэрлэг байх нь ургамал судлал, байгаль орчин, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой.
Энэ нь зөвхөн хотын дамжин өнгөрөх цэг болоод зогсохгүй өөрийн гэсэн экосистемийг бүрдүүлнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд зорчигчид байгалийн олон янзын байдлыг тольдож, жилийн дөрвөн улирал дамжин өнгөрөхөд таатай мэдрэмжийг төрүүлэхээр зорьж байна.
Энэхүү ногоон талбайг бид хамгийн эхэнд буюу 2023 оны зуны улиралд багтаан бүтээхээр төлөвлөж байна.
Зурагт харагдаж буйгаар цэцэрлэгт хүрээлэнгийн 80 хувь нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай болон дасгал хөдөлгөөн хийх орчин байх юм.
Бидэнтэй адил тэжээвэр амьтдад ч цэвэр, тухтай, ногоон орон зайн хэрэгцээ шаардлага бий. Цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсгийн моддоор хүрээлэгдсэн энэхүү орон зайд тэжээвэр амьтдаа салхилуулах талбай байгуулна.
Зурагт харагдаж байгаа ганц мод нь нийтийн ариун цэврийн байгууламжийн цэгт ургасан байсан нь биднийг энэхүү байгууламжийн дээврийг задгай хийх санааг гаргахад нөлөөлсөн юм.
Нийтийн ариун цэврийн байгууламжийг тойрог хэлбэртэй төлөвлөсөн нь аюулгүй байдал болон дэд бүтэц, тогтмол арчилгаа, байгалийн агааржуулалтын давуу талуудыг бий болгож байна.
Паркийн хойд хэсэгт илүү идэвхтэй байдлаар амарч зугаалах, тоглож наадах учраас нийтийн ариун цэврийн хэсгийг тогтмол арчилгаа, агаарын солилцоог бодолцон хагас задгай шийдлээр төлөвлөөд байна.
Олон нийтийн хамтдаа цугларч үйл ажиллагаа зохион байгуулах, цагийг өнгөрөөх задгай ногоон театрт хүрэх зам, эргэн тойрны гудмыг энэхүү зурагт дүрсэллээ.
Задгай театрт хүмүүс хоорондын харилцааг илүү ойр, дулаан болгох үйл ажиллагаанууд болно. Энэ хэсэг нь газрын хөрсийг налуулж, байгалийн өөрийнх нь өгөгдөл буюу бүрэн ногоон байгууламжаар хийгдэх бөгөөд төмөр, хуванцар зэрэг бусад материалыг ашиглахгүй гэдгээрээ онцлогтой.
Нийтийн ариун цэврийн хэсгийг тогтмол арчилгаа, агаарын солилцоог бодолцон хагас задгай шийдлээр төлөвлөөд байна.
Барилгын хийцлэл нь орчиндоо ууссан өнгө төрхтэй, хэлбэр дүрстэй байснаар цэцэрлэгт хүрээлэнгийн тав тух илүү нэмэгдэнэ.
Намар навч нь улайж гудамж чимдэг Агч моддын навчист гудамжийг бий болгохоор зорьж байна. Та бүхний сайн мэддэг Канад улсын төрийн далбаа дээр байдаг навчны моддоор энэхүү гудам чимэглэгдэнэ.
Агч модыг хот суурин газрын ногоон байгууламжид эгнүүлж, ганц нэгээр нь эмжээр болгох, төгөл үүсгэн тариалж өнгө үзэмж нэмэхэд өргөн ашигладаг.